Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газраас Хүний хөгжлийн ‘’Эерэг хандлагыг бүтээх нь’’ сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Удирдлагын академийн Төрийн инновац хөгжлийн албаны дарга, төрийн удирдлагын магистр П.Бямбасүрэн багш ‘’Эерэг хандлага төрүүлэх нь EQ’’, ‘’Харилцаан дахь бидний ялгаа, ялгааг хэрхэн ойлгож хамтын ажиллагааны үр дүнг бий болгох вэ’’, ‘’Төлөвлөлт, зөв төлөвлөлт амжилтын үндэс’’ сэдвээр хийлээ.
Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилчид болон цагдаагийн байгууллагын нийт 95 орчим алба хаагч нар оролцлоо.
Тус сургалтаар байгууллага, хамт олны харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг өсгөхөд хүн бүрийн онцлог, ялгаатай байдал хэрхэн нөлөөлдөг талаар ярилцаж, оролцогчид өөрсдийн онцлогийг тодорхойлж, давуу болон сул талаа олж харахын зэрэгцээ харилцан ойлголцох арга техникт суралцлаа.
Сургалтын төгсгөлд Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг сургалтад оролцсон албан хаагч нарт Хувь хүний хувьд илүү хөгжиж, эерэг хандлагыг бүтээж ажиллахыг хүслээ.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР