1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 2, дотоод ажиллагаатай холбоотой 1 албан тоотыг байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2015 оны 6 дугаар сарын 1-нээс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны шийдвэрээр болон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нийт хэрэг, үлдэгдэл хэрэг, мөн 2015 оноос өмнөх шийдвэрлээгүй хэргийн судалгааг гаргаж хүргүүллээ.
3. Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж -1, шүүх хуралдааныг хойшлуулах шүүгчийн захирамж-1, нэхэмжлэл гардуулах баримт-1, хариуцагчид эрх үүрэг танилцуулсан баримт-1, хэргийн материал танилцуулсан баримт-1 тус тус хийсэн.
4. "Бум констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад хариуцагдах захиргааны хэргийн шүүх хуралдаан товыг тамгын газрын даргаар батлуулж мэдээллийн самбарт байршууллаа.
5. "Говийн амьдрал” сонинд өгөх мэдээллийг ерөнхий шүүгч Б.Сугиржав, шүүгч В.Цэрэнрагчаа нараар хянуулж бэлэн боллоо.
6. Шүүгч В.Цэрэнрагчаа Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудад "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулиар нийт 20 гаруй хүнд 1.30 цагийн сургалтыг зохион байгууллаа.