Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газраас баталсан удирдамжийн дагуу Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 12 сарын
18-наас 19-ний өдрүүдэд "Иргэн-2014”
нэгдсэн системийндавтан сургалтыгсургагч багш Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг, ШЕЗ-ын мэдээлэл технологийн хэлтсийн Д.Мөнхзориг нар удирдан явуулав.
Сургалтанд Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчид, шүүхийн тамгын газрын дарга, шүүгчийн туслах,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан
мэргэжилтэн, Мэдээлэл лавлагааны албаны болон мэдээллийн технологийн
мэргэжилтнүүд хамрагдлаа.
Тус сургалтаар Шүүхийн
мониторингийн тухай ойлголт болон Иргэн-2014 нэгдсэн системийн талаар ерөнхий
танилцуулга хийж, Иргэн-2014 нэгдсэн системд нэмэлтээр хийгдсэн
дотоод мэдээний маягт, киоск төхөөрөмж, Dashboard буюу шүүн таслах ажлын өдөр тутмын мэдээллийг нийтэд мэдээлэх
хэсгийг ашиглах зэрэг асуудлуудаар мэдээлэл өгөв.
Мөн шүүгч, шүүгчийн
туслахуудад 5, 5 нэхэмжлэл хуваариан өгч, туршилтын програм дээр ажиллагаа
хийлгүүлж, санал солилцон, Иргэн-2014
нэгдсэн системд гарч байгаа алдаа зөрчил, цаашид боловсронгуй болгох
болон сайжруулахтай холбоотой шүүгч, захиргааны ажилтнуудын саналыг сонсов.