Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 03 дугаартай "Шүүгчдийн зөвлөгөөн зарлах тухай” ерөнхий шүүгчийн захирамж 1 гарсныг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
- Хөрх булаг ХХК-ний нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад
хариуцагдах захиргааны хэрэгт 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай "Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж гарч Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хугацаанд нь оруулсан.
- Төв халхын дуулалт жүжгийн театрын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн
Аудитын газарт хариуцагдах нэхэмжлэлд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай "Захиргааны хэрэг үүсгэх” захирамж гарсан.
- Бум констракшн ХХК-ний нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах хэргийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаарын гаргасан гомдлын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 тоот албан тоотоор хэргийн хамт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн.
- С.Сүхбаатар нарын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хариуцагдах захиргааны хэргийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 301 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд гуравдагч этгээд С.Од-Эрдэнэ Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай албан тоотоор хэргийн хамт Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн.
- 2016 оны 01 дүгээр сарын 04-08-ны хугацаанд иргэд байгууллагаас дотоод ажилтай холбоотой 1 албан бичиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 1 ирсэнийг холбогдох хүмүүст танилцуулсан.
- Мөн хугацаанд иргэд байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 8 албан бичиг ирсэнийг холбогдох хүмүүст танилцуулж, ирсэн, явсан бичгүүдийг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулан ажилласан.
- 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутанд тус шүүхийн Тахарын хэсгийн хамт олонтой уулзаж, 2015 оны шүүн таслах ажлын болон гарч буй алдаа зарчлийн талаар харилцан санал солилцож, 2016 онд хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.