Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Дундговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дундговь аймгийн Говь-Угтаал сумын иргэн Лхамын Мягмаржавт холбогдох эрүүгийн шүүх хуралдааныг 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр:
· Шүүхийн үйл ажиллагаа, шүүх хуралдааны нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
· Шүүх хуралдаанд оролцох зарим гэрч хүндэтгэн үзэх шалтгаантайгаас шүүх хуралдаанд ирж оролцох боломжгүй тул гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангах зорилгоор Говь-Угтаал сумын Соёлын төвд нээлттэй хийлээ.
Шүүхийн тамгын газар шүүн
хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг хангаж ажилласан бөгөөд
Говь-Угтаал сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран орон
нутгийн иргэд, төрийн албан хаагчдыг
шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс
урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, төрийн албан хаагчдыг шүүх хуралдаанд
оролцох, ажиглах боломжоор хангаж
ажиллав. Шүүх хуралдаанд хэргийн
оролцогчдоос гадна 50 гаруй иргэн,
төрийн албан хаагчид оролцов.
"Шүүх хуралдаанд иргэд
оролцох, ажиглах боломжоор хангаж, тухайн суманд нээлттэй зохион байгуулснаар
шүүхийн үйл ажиллагааны талаар болон олон төрлийн мэдээлэл авлаа. Цаашид аль
суманд ямар төрлийн гэмт хэрэг олон гарч байгаа шалтгаан нөхцлийг судлан шүүх
хуралдааныг суманд нээлттэй зохион байгуулж байх нь ач холбогдолтой юм байна.
Манай суманд архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг олон гардаг. Энэ төрлийн гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх бодит ажил боллоо хэмээн сумын удирдлага, иргэд
шүүхэд хандан сэтгэгдлээ илэрхийлэв.
Шүүх тамгын газраас Говь-Угтаал
сумын иргэд, төрийн албан хаагчдад " Шүүхийн шинэчлэл,
нээлттэй байдал”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчөөр оролцохын
ач холбогдол”, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал”, "Тахарын албаны үйл
ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийж,
иргэдийн санал, хүсэлтийг амаар болон бичгээр хүлээн авч, 15 иргэнд шүүхэд
хэрхэн нэхэмжлэл гаргах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.