Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол 1 /2 хавсралттай/ шүүгчдийн зөвлөгөөний хуралдааны тэмдэглэл 1 гарсан.
- 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэрэг
нэхэмжлэл хүлээн авах хуваарийг шинэчлэх, шүүх хуралдаан даргалагчийг томилох журам, 2016 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж тус тус баталлаа.
- 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагт болох Хөрх булаг ХХК-ний
нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах захиргааны хэрэгийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг Шүүхийн Тамгын газрын даргаар батлуулж, Эрүү, Иргэний шүүх, Тахарын албанд хүргүүлж, мэдээллийн самбарт байршуулсан.
- Н, ЭЙ, БИ ХХК-ний нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутанд хийхээр товлон зарласан 09 дугаартай шүүгчийн захирамж гарч, шүүх хуралдааны товыг Тамгын газрын даргаар батлуулж, Эрүү, Иргэний шүүх, Тахарын албанд хүргүүлж, мэдээллийн самбарт байршуулсан. 09 дугаартай шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хугацаанд нь оруулсан.
- 2016 оны 01 дүгээр сарын 11-15-ны хугацаанд иргэд байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 1 албан бичиг ирсэнийг холбогдох хүмүүст танилцуулан ажилласан.
- Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, Шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот, 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 тоот тушаалуудын дагуу Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Оргилд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүлээн авах ажиллагаатай холбогдуулан захиргааны хэргийн албан хэрэг хөтлөлтөнд хэрэглэгдэх бүртгэлүүд, дардас болон Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэгдсэн бүртгэлүүдийг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэж баталгаажуулав.
- 2015 онд шийдвэрлэсэн 9 хэргийг 2016 оны 1
дүгээр сарын 08-ны өдөр архивт шилжүүлж, архив бичиг хэргийн эрхлэгч С.Уянгад
бүртгэлээр хүлээлгэн өгч Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд
оруулсан.