Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутанд болсон Хөрх булаг ХХК-ний нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах захиргааны хэрэгийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар гуравдагч этгээдийн хүсэлтийг шийдвэрлэж шүүх хуралдааныг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 14 цаг 30 минутанд хийхээр товлон зарлсан. Шүүх хуралдааны хойшлуулах тухай тухай 10 дугаартай шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
- Н, ЭЙ, БИ ХХК-ний нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах захиргааны хэргийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 70 зүйлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. 01 дугаартай шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
- 2016 оны 01 дүгээр сарын 11-15-ны хугацаанд иргэд байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 7 албан бичиг, дотоод ажилтай хобоотой 2 албан бичиг ирсэнийг холбогдох хүмүүст танилцуулан ажилласан.
- Мөн хугацаанд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 8, дотоод ажилтай холбоотой 1 албан бичиг явуулсан.
- Монголын хуульчдын холбооны сайн дурын хорооны 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2/04 тоот албан бичгийн дагуу "Шүүгчдийн холбооны тэргүүн”, Удирдах зөвлөлийн гишүүн”-нд нэр дэвшүүлэх тухай тухай саналыг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нараас авч, саналын хуудсыг хүргүүлсэн.
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 612 дугаартай "Даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр даалгавар гүйцэтгэж хүргүүлсэн.
- Дундговь аймгийн Говь-Угтаал сумын иргэн Б.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй, Говь-Угтаал сумны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Жавхлантөгсд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
- Б.Аюурзаны нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах захиргааны хэрэгт нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарлаж,нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулсан баримтыг хавтаст хэрэгт хийж, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
- Гуравдугаар тойргийн Тахарын албаны Дундговь аймаг дахь хэсгээс зохион байгуулсан "Галын бэлтгэл” арга хэмжээнд оролцож "Урт буу”-аар буудлага хийх дадлагын төрөлд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Оргил 2 дугаар баранд шалгарч дурсгалын зүйлээр шагнуулав.