Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газар, 3 дугаар тойргийн тахарын албаны Дундговь аймаг дахь хэсэгтэй хамтран "Галын бэлтгэл" арга хэмжээг 2016.01.22-ны өдөр удирдамжийн дагуу зохион явууллаа. Арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:
1. Онцгой байдлын газарт галын дуудлага өгч, " Гал унтраах тархалтын сургуулилт” хийж, гарч болзошгүй гамшиг, гал түймэр болон гэнэтийн ослын үед тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид, аврагч гал сөнөөгч гарсан гал түймрийг хэрхэн унтраах, аврах үйл ажиллагаа зохион байгуулах, объектын онцлог, авралтын зам гарцыг судлах, гал унтраах анхан шатны болон гамшгийн үед хэрэглэх багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах талаар сургуулилт хийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангаж ажиллав.
2. Гал унтраах 25-р
ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын
байцаагч н.Мөнхбаатар " Аж ахуй нэгж байгууллага галын аюулгүй байдлаас хэрхэн
хамгаалах нь”, "Гал унтраах анхан шатны
багаж, зэвсэглэмжийг ашиглах нь”
сэдвүүдээр Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын тушаалаар
байгуулагдсан " Онцгой нөхцөлд ажиллах комисс”-ын гишүүд, тахарын албан
хаагчдад сургалт явуулж, шүүхийн байран
дахь галын хорны хүрэлцээ хангамжид үзлэг хийж, тэвшинд гал асааж, онцгой нөхцөлд ажиллах комиссын 3-4 гишүүнээр галын хороор хэрхэн гал унтраах сургуулилт хийлгэв.
3. Шүүгч, шүүхийн
захиргааны ажилтнууд, тахарын албаны албан хаагчид Зэвсэгт хүчний 278-р байгууламжийн буудлагын талбайд урт
буугаар байлдааны 3 сумаар А4 байнд буудлагын дадлага хийв. Буудлагын дадлагад
амжилттай оролцож, А4 байнд 3 сумаар тус тус 28 /оноо/ буудсанДундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат, Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Оргил нарт Тахарын хэсгээс дурсамж хадгалуулав.
Хамтран ажилласан Тахарын хэсгийн алба, Дундговь аймгийн
Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах
25-р анги, Зэвсэгт хүчний 278-р байгууламжийн албан хаагчдад ажлын амжилт
хүсье.
Шүүхийн тамгын газар