Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газрын "Сургалтын
төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2016 оны 1 сарын 25-ны өдөр архив-бичиг
хэргийн эрхлэгч С.Уянга "Архив, албан
хэрэг хөтлөлт” сэдвийн хүрээнд архивт хэрхэн хадгаламжийн нэгж бүрдүүлэх, хадгаламжийн нэгжийг хэрхэн
нүүрлэх, дотоод товъёог, баталгааны
хуудас хэрхэн бичих, баримт бичиг боловсруулах бичвэрийн стандарт зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, гарын авлагаар хангав.
Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн
Ж.Чимэддулам: шүүхийн салбар архивын дэргэдэх Баримт бичгийг нягтлан шалгах
комиссын ажиллах журам, байнга болон түр хадгалах баримт, баримтын хадгалах хугацаа, хөтлөх
хэргийн нэрийн жагсаалт зэрэг сэдвээр
шинээр томилогдсон шүүхийн захиргааны ажилтнуудад мэдээлэл өгөв.
Сургалтанд шүүгчийн
туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Шүүхийн тамгын газар