Шүүхийн тамгын газрын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн тамгын газрын Ёс зүйн хорооны дарга Т.Дашцэрэн ""Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны ажиллах журам ", "Ёс зүйн хорооны бүрэн эрх”, ”Ёс зүйн зөрчил шалгах үндэслэл, харьяалал” сэдвээр 2016 оны 2 сарын 2-ны шинээр томилогдсон болон шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Мөн шүүхийн захиргааны ажилтнуудыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,
холбогдох журам, дүрмийн талаар мэдээлэл
өгөх, судлуулах зорилгоор "Төрийн албан хаагчийн болон шүүхийн захиргааны ажилтны
ёс зүйн хэм хэмжээ, холбогдох журам" сэдвийн хүрээнд шүүхийн захиргааны
ажилтнуудын дунд зохион байгуулсан "АХА”танин мэдэхүйн тэмцээнд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг тэргүүлж, шүүгчийн туслах О.Янжиндулам 2-р
байрт шалгарсан тул "Дурсамж”, дурсгалын зүйл хадгалуулав
"АХА”
уралдаант тэмцээний асуултын агуулгад Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн
ажилтны ёс зүйн дүрэм, Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх
харилцаа, хандлагын нийтлэг журам зэрэг шүүхийн захиргааны ажилтнуудын заавал мэдвэл зохих журам, дүрэм, түүнчлэн тухайн шүүхийн түүхийг агуулсан танин
мэдэхүйн чиглэлийн асуултуудыг тусгасан нь тэдний эрх зүйн мэдлэгийг ахиулах,
ёс зүйн холбогдолтой хууль, журмыг сурталчлан таниулсан ач
холбогдолтой ажил боллоо.
Шүүхийн тамгын газар