Албан тушаалтны хууль бус шийдвэрээс болж ажлаас үндэслэлгүй
халагдсан иргэд шүүхэд баярласан сэтгэлээ илэрхийлсээр...
Гурвансайхан сумын иргэн Ү.Алимаа.
Миний бие Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газарт төрийн сангийн санхүүгийн албаныдарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би 2015 оны 9 дүгээр сардээлжийн амралттай байх хугацаандааажлаас үндэслэлгүйхалагдсан тулДундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд2015 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэж, шүүхээс бидэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан явцад эдлэх эрх, үүргийг танилцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газрын даргатай эвлэрэн тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Би шүүхийн шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа ажилдаа томилогдож, одоо ажлаа хийж байна.
Хэргийг хуулийн хугацаанд, хурдан шуурхай, эвлэрүүлэн
шийдвэрлэж өгсөн Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий
шүүгч Б.Сугиржав, шүүгчийн туслах нарт баярласан сэтгэгдлээ илэрхийлж байна.
Адаацаг
сумын иргэн С.Батхуяг:
3 шатны шүүхээс намайг ажлаас
үндэслэлгүй халагдсан гэж тогтоож, ажилд эгүүлэн тогтоосонд баяртай байна.
Би Дундговь аймгийн Адаацаг сумын
ерөнхий боловсролын сургуульд нийгмийн
ажилтнаар ажиллаж байсан. Сургуулийн захирлын 2013 оны 3 сарын 16-ны
өдрийн тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул Дундговь аймаг дахь
Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дундговь
аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хуулийн дагуу,
үнэн зөв, шударга шийдвэрлэж, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан
хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн. Хариуцагч
тал давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасны дагуу Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний
хэргийн анхан шатны шүүх, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг
хэвээр баталж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Өнөөдөр би ажилдаа
орчихсон ажлаа хийж байгаадаа баяртай байна. Шүүхээс эрх бүхий албан
тушаалтны үзэгний мөрөөр шийдвэрлэсэн
хууль бус шийдвэрийн үнэн зөвийг дэнсэлж, зөрчигдсөн эрхийг нь хангаж өгсөнд
баяртай байна.
Ж.Чимэддулам