Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 2 дугаар сарын 1-нд Төв аймгийн Шүүхийн Тамгын газрын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хариуцагдах захиргааны хэрэгт "шүүх хуралдааныг хойшлуулах” тухай 14 дугаартай шүүгчийн захирамж гарч Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
- Хөрх булаг ХХК-ны нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах Захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 14 цаг 30 минутанд хийж гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авч "Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 15 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хугацаанд нь оруулсан.
- Бум констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах захиргааны хэргийг 2016 оны 2 дугаар сарын 4-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд холбогдох ажиллагааг хийсэн.
- Хөрх булаг ХХК-ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах Захиргааны хэргийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжид гуравдагч этгээдээс гаргасан гомдлыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хэргийн хамт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлж Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд холбогдох ажиллагааг хийсэн.
- Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 04/125 дугаартай албан бичгийн дагуу "Шүүгчийн өмсгөл шинэчлэх тухай” саналын хуудсыг шүүгч нараар бөглүүлж 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ayush@judcouncil.mnхаягаар хүргүүлсэн.
- Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 04/125 дугаартай албан бичгийн дагуу Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн судалгааг гаргаж 2016 оны 2 дугаар сарын 4–ний өдөр enkhtulga@judcoucil.mn хаягаар болон баталгаат шуудангаар хүргүүлэн ажилласан.
- 2016 оны 2 дугаар сарын 1-5-ны хугацаанд иргэд байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 2, дотоод ажилтай холбоотой 2 албан бичиг ирсэнийг холбогдох хүмүүст танилцуулан ажилласан.
- Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 3, дотоод ажилтай холбоотой 1 албан бичиг явуулсан.
- Ерөнхий шүүгч Б.Сугиржав, шүүгчийн туслах Т.Дуламхүү нар шүүн таслах ажлаар 2016 оны 02 дугаар сарын 4-ний өдөр Төв аймагт албан томилолтоор ажиласан.