Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай "Шүүх хуралдаан даргалагчийг албажуулах” тухай Ерөнхий шүүгчийн захирамж 1 гарч Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
- Төв аймаг дахь Шүүхийн тамгын газрын нэхэмжлэлтэй Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хариуцагдах Захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 10 цаг 00 минутанд хийхээр товлон зарлаж, шүүх хуралдааны товыг Ерөнхий шүүгчээр батлуулж, Эрүү, Иргэний шүүх, Тахарын албанд хүргүүлэн ажилласан. 11 дугаартай шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
- Хөрх булаг ХХК-ны нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах Захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 14 цаг 30 минутанд хийхээр товлон зарлаж, шүүх хуралдааны товыг Ерөнхий шүүгчээр батлуулж, Эрүү, Иргэний шүүх, Тахарын албанд хүргүүлсэн. 10 дугаартай шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
- Дундговь аймгийн Говь-Угтаал сумын иргэн В.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй Говь-Угтаал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Жавхлантөгсөд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай "Захиргааны хэрэг үүсгэх” тухай шүүгчийн захирамж гарч, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
- 2016 оны 01 дүгээр сарын 25-29-ний хугацаанд иргэд байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 4, дотоод ажилтай холбоотой 2 албан бичиг ирсэнийг холбогдох хүмүүст танилцуулан ажилласан.
- Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 4 албан бичиг явуулсан.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба "Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Шүүгчийн сахилга, хариуцлага, ёс зүйн тулгамдсан асуудлыг тодорхойлж, цаашид ёс зүйн дүрэм, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох арга замыг тодорхойлох зорилготой уг хэлэлцүүлэгт Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгч нар хамрагдаж, санал солилцлоо.