Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 3 албан бичиг ирснийг холбогдох хүмүүст танилцуулан ажилласан.
- Мөн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 4, дотоод
ажилтай холбоотой 1 албан бичиг явуулсан.
- Төв халхын дуулалт жүжгийн театрын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн
Аудитын газарт хариуцагдах захиргааны хэрэгт 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн "Шүүх хуралдаан товлон зарлах” тухай 19 дугаартай шүүгчийн захирамж гарч шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
- Иргэн Л.Оюунтуяагийн Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан
шатны шүүхэд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга, Дундговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан.
- Бум констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад
хариуцагдах захиргааны хэрэгт 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн "Шүүх хуралдаан хойшлуулах” тухай 20 дугаартай шүүгчийн захирамж гарч Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
- Иргэн Б.Аюурзанын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад
хариуцагдах захиргааны хэрэгт 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн "Шүүх хуралдаан хойшлуулах” тухай 21 дугаартай шүүгчийн захирамж гарч Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
- "Хэргийн хөдөлгөөний хяналт, шүүхэд албан хэрэг хөтлөх журмын
хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах тухай” Шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай
/Илтгэх хуудас/ албан бичгийн дагуу 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн
тамгын газраас хурал хийж тус шүүхийн шүүгчийн туслах Д.Дуламхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
О.Мөнх-Оргил нар оролцсон. Уг хурлаар ажлын алдаа, дутаглаа ярилцаж үнэлэлт
дүгнэлт өгсөн болно.