Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016 оны 3 сарын 4-ний өдөр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сугиржав
" Захиргааны ерөнхий хуулийн хэрэглээ, анхаарах асуудал”, "Сонгуулийн тухай хуулийн хэрэглээ - Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан, анхаарах асуудал” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтанд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүд хамрагдав.