Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 4 дүгээр сарын 4-8-ны хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 4 албан бичиг явуулсан. Мөн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 7 албан бичиг, дотоод зохион байгуулалттай холбоотой 1 албан бичиг ирснийг холбогдох хүмүүст танилцуулсан.
Иргэн Б.Аюурзанын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах захиргааны хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авсан.
Иргэн В.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Жавхлантөгс, төлөөлөгч Д.Дулам нарт хариуцагдах захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 40 дугаартай "Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамж гарч Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэнгийн
нэхэмжлэлтэй Дундговь аймаг дахь Аудитын газарт хариуцагдах захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч "шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамж гарч шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан. Шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
2016 оны 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Дундговь аймагт Сонгуулийн ерөнхий хорооноос "Сонгуулийн тухай хууль”-иар сургалт хийж, сургалтанд тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтанууд хамрагдлаа.