Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 4 дүгээр сарын 18-22-ны хугацаанд 7 албан бичиг ирсэн. Үүнд:
1. Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэнгээс 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаартай албан бичиг ирүүлсэнийг шүүгч В.Цэрэнрагчаад танилцуулсан.
2. Өмгөөлөгч С.Төмөрбаатараас 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 0 дугаартай "эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” ирүүсэнийг хүлээн авч шүүгч Л.Батбаатарт танилцуулсан.
3. Дундговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн "Шинжээчийн дүгнэлт” хүргүүлэх тухай албан бичгийн 2016 оны 4 дүгээр сарын 21-нд хүлээн авч шүүгч В.Цэрэнрагчаад танилцуулсан.
4. 2016 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын Засаг дарга Ш.Оюунаас "нотлох баримт” 20 хуудас баримт ирүүлсэнийг Ерөнхий шүүгч Б.Сугиржавт танилцуулсан.
5. Н, ЭЙ, БИ ХХК-ийн захирал Б.Амарсанаагаас 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 001/2016/40 дугаартай албан бичиг ирүүлсэнийг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэрэнрагчаад танилцуулсан.
6. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/48 тоот албан бичиг ирүүлсэнийг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Сугиржавт танилцуулсан.
7. Дундговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 1/106 тоот албан бичиг "нотлох баримтын” хамт ирүүлсэнийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэрэнрагчаад танилцуулсан.
Мөн хугацаанд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 3 албан бичиг явуулсан. Үүнд:
1.Ерөнхий шүүгч Б.Сугиржаваас 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 52 тоот "нотлох баримт шаардар тухай” албан бичгийг Дундговь аймгийн Луус сумын Засаг дарга Ш.Оюунд хүргүүлсэн.
2.Шүүгч В.Цэрэнрагчаагаас 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 53 тоот "баримт шаардах тухай” албан бичгийг Дундговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн.
3.Ерөнхий шүүгч Б.Сугиржаваас 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 54 тоот албан бичгийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.
Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй Дундговь аймаг дахь Аудитын газарт хариуцагдах захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч "шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
Рояал Өүшн ХХК-иас Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр зарласан "Сайжруулсан зуух нийлүүлэх " ДУХАА/2016/07 дугаартай тендерт "Рояал Өүшн" ХХК-ийг шалгарсан тооцож тендерийн гэрээ байгуулахыг даалгуулах, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дахин зарласан "Сайжруулсан зуух нийлүүлэх " ДУХАА/2016/29 дугаартай тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаартай "нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
Иргэн В.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Жавхлантөгс, төлөөлөгч Д.Дулам нарт хариуцагдах захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаартай "Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамж гарч Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.