Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 02-06-ны хугацаанд 6 албан бичиг ирсэн. Үүнд:
2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр өмгөөлөгч Д.Дарьсүрэнгээс "шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт 2 хуудас баримт факсаар ирүүлсэнийг шүүгч В.Цэрэнрагчаад танилцуулсан.
2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 1/117 тоот албан бичиг ирүүлсэнийг шүүгч В.Цэрэнрагчаад танилцуулсан.
2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгээс "санал авах тухай” 1 хуудас баримт /email/-ээр ирүүлсэнийг шүүгч В.Цэрэнрагчаад танилцуулсан.
2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Дундговь аймаг дахь Аудитын газраас 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 146 тоот "Судалгаа авах тухай” 1 хуудас албан бичиг ирсэнийг шүүгч В.Цэрэнрагчаад танилцуулсан.
2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "шүүгчдийн зөвлөгөөн зарлах тухай” 6 хуудас баримт /email/-ээр ирүүлсэнийг шүүгч В.Цэрэнрагчаад танилцуулсан.
2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Прокурорын газраас 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 5/255 тоот "шүүх хуралдаан хойшлуулах тухай” албан тоот ирүүлсэнийг шүүгч В.Цэрэнрагчаад танилцуулсан.
Тус шүүхээс дээрх хугацаанд 1 албан бичиг явуулсан. Үүнд:
Шүүгч Л.Батбаатараас 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 58 тоот "нотлох баримт гаргуулах тухай” албан бичиг явуулсан.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамж 2 гарсан. Үүнд:
Рояал Өүшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, "Сайжруулсан зуух нийлүүлэх” тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 54 дугаартай "нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 15 цаг 00 минутанд Төв халхындуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй Дундговь аймаг дахь Аудитын газарт хариуцагдах захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч "шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 11 цаг 00 минутанд Төв халхын дуулалтжүжгийн театрын дарга Д.Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй Дундговь аймаг дахь Аудитын газарт хариуцагдах захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар прокурорын хүсэлтийг хүлээн авч "шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.