Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын
газрын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны
дагуу 2016 оны 5 сарын 12-ны өдөр Дундговь
аймаг дахь Сум дундын иргэний анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг " Шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”сэдвээр иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны
ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд
хэргийн оролцогчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "
Хэргийн оролцогчдын эдлэх эрх, хүлээх үүрэг”-ийг хэрхэн оновчтой, ойлгомжтой
танилцуулах, эрх, үүргээ сайн ойлгоогүйгээс хэргийн оролцогч нотлох баримтаа
дутуу бүрдүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийн хугацаа сунгах, цаашлаад
шийдвэр хүчингүй болох зэрэг үр дагавар гарч байгаад дүгнэлт хийж, 2016 оны 5 сарын
9-ний өдрийг хүртэл хугацаанд "Шүүх хуралдаан хойшилсон шалтгаан нөхцлийн
судалгаа”, "Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдсан хэргийн
судалгаа” зэргийг танилцууллаа.
Сургалтыг харилцан
ярилцах, шүүгчдын санал бодлыг сонсох зэрэг хэлбэрийг хослуулан зохион
байгуулж, цаашид "Шүүх хуралдааны бэлтгэл хангах” ажиллагаанд авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлсон
үр дүнтэй сургалттай боллоо.
Дундговь аймаг дахь Сум
дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газраас шүүгчийн
туслахуудын хэргийн оролцогчтой харилцах харилцааны ур чадвар, "Хэргийн
оролцогчдод эрх, үүрэг тайлбарлах ур чадвар”-ыг нэмэгдүүлэх зорилгоор " Хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлах
ур чадвар” сэдвийн хүрээнд шүүх захиргааны ажилтнуудын дунд уралдаан зохион
байгуулахаар төлөвлөв.