Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 09-13-ны хугацаанд 6 албан бичиг ирсэн. Үүнд:
Луус сумын Засаг дарга Ш.Оюунаас 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 01/104 тоот "Мэдэгдэл” 1 хуудас баримт ирүүлсэнийг 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Сугиржавт танилцуулсан.
Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тооллогын комиссын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 01 тоот "Тооллогын комиссын дарга сонгох тухай” 2 хуудас албан бичиг ирүүлсэнийг Ерөнхий шүүгч Б.Сугиржавт танилцуулсан.
Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэнгээс 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 84 тоот "хүсэлт” 1 хуудас баримт ирүүлсэнийг шүүгч В.Цэрэнрагчаад танилцуулсан.
Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комиссоос 2016 оны 5 дугаар сарын 11-ний 04 тоот "нэр дэвшигчийн нэгдсэн жагсаалт” 1 хуудас баримт ирүүлсэнийг Ерөнхий шүүгч Б.Сугиржавт танилцуулсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 04/510 тоот "албан даалгавар” 2 хуудас баримт ирүүлсэнийг Ерөнхий шүүгч Б.Сугиржавт танилцуулсан.
Луус сумын Засаг дарга Ш.Оюунаас 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01/109 тоот "хүсэлт” 2 хуудас баримт ирүүлсэнийг Ерөнхий шүүгч Б.Сугиржавт танилцуулсан.
Тус шүүхээс дээрх хугацаанд 4 албан бичиг явуулсан. Үүнд:
Шүүгч Л.Батбаатараас 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 59 тоот "нотлох баримт буцаан хүргүүлэх тухай” албан бичиг явуулсан.
Ерөнхий шүүгч Б.Сугиржаваас 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 60 тоот "хэрэг хүргүүлэх тухай” албан бичиг явуулсан.
Ерөнхий шүүгч Б.Сугиржаваас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот "гомдол хүргүүлэх тухай” албан бичиг явуулсан.
Шүүгч В.Цэрэнрагчаагаас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 62 дугаартай "нотлох баримт гаргуулах тухай” албан бичиг явуулсан.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 09-13-ны хугацаанд Ерөнхий шүүгчийн захирамж 3 гарсан. Үүнд:
2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай "Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай” Ерөнхий шүүгчийн захирамж гарсан.
2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай "шүүх хуралдаан даргалагчийг томилосон шийдвэрийг албажуулах тухай” Ерөнхий шүүгчийн захирамж гарсан.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаартай "Шүүгчдийн зөвлөгөөн зарлах тухай” Ерөнхий шүүгчийн захирамж гарсан.
Мөн хугацаанд тус шүүхээс шүүгчдийн зөвлөгөөний тогтоол 2 гарсан. Үүнд:
2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5 дугаартай "Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай” шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарсан.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6 дугаартай "Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх санал хураалт явуулах тухай” шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарсан.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 09-13-ны хугацаанд шүүхийн шийдвэр 3 гарсан. Үүнд:
Дундговь аймгийн Засаг дарга С.од-Эрдэнийн нэхэмжлэлтэй Дундговь аймаг дахь Аудитын газарт хариуцагдах Захиргааны хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийдвэр гарсан. /Хялбаршуулсан журмаар/
Иргэн Б.Чойжилхоролын нэхэмжлэлтэй Луус сумын Засаг дарга Ш.Оюунд хариуцагдах захиргааны хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. /Хялбаршуулсан журмаар/
Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй Дундговь аймаг дахь Аудитын газарт хариуцагдах 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 7 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. /Хялбаршуулсан журмаар/
Мөн хугацаанд шүүгчийн захиарамж 4 гарсан. Үүнд:
Дундговь аймгийн Засаг дарга С.од-Эрдэнийн нэхэмжлэлтэй Дундговь аймаг дахь Аудитын газарт хариуцагдах Захиргааны хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаартай "Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамж гарсан.
Иргэн Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй Говь-Угтаал сумын Засаг дарга Ч.Энхцэцэгт хариуцагдах Захиргааны хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн "Шүүх хуралдаан товлон зарлах тухай” 58 дугаартай шүүгчийн захирамж гарсан.
"Н, ЭЙ, БИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах Захиргааны хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай "Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамж гарсан.
Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй Дундговь аймаг дахь Аудитын газарт хариуцагдах Захиргааны хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаартай "Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамж гарсан.
Иргэн В.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 53 тоот шүүгчийн захирамжид хариуцагч М.Жавхлантөгс гомдол гаргаж гомдлыг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 60 тоот албан бичгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн.
Рояал Өүшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, "Сайжруулсан зуух нийлүүлэх” тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэбулганаас тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 54 дугаартай "нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргаж гомдлыг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот албан бичгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн.
Дээрхи ажиллагаануудыг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.