Дундговь аймаг дахь
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 23-27-ны
хугацаанд 4 албан бичиг ирсэн. Үүнд:
Дундговь аймгийн Газрын харилцаа
барилга хот байгуулалтын газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/146 тоот
"Хүсэлт” ирүүлсэнийг шүүгч В.Цэрэнрагчаад танилцуулсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 5
дугаар сарын 24-ний өдрийн 03/584 тоот "Хагас жилийн мэдээ, тайлан гаргах”
тухай албан бичгийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч Ерөнхий
шүүгч Б.Сугиржавт танилцуулсан.
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын
газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Б/13 тоот "нотлох баримт"
албан бичиг ирүүлсэнийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч
В.Цэрэнрагчаад танилцуулсан.
Дундговь аймгийн Луус сумын Засаг
даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/43 тоот Засаг даргын захирамж
ирүүлсэнийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч
Б.Сугиржавт танилцуулсан.
Тус шүүхээс дээрх хугацаанд 2 албан
бичиг явуулсан. Үүнд:
Ерөнхий шүүгч Б.Сугиржаваас 2016 оны
5 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүх рүү "хэрэг хүргүүлэх тухай”
64 тоот албан бичиг явуулсан.
Шүүгч В.Цэрэнрагчаагаас 2016 оны 5
дугаар сарын 25-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай” 65 тоот албан бичгийн
Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт явуулсан.
Дундговь аймаг дахь Захиргааны
хэргийн анхан шатны шүүхээс дээрх хугацаанд Ерөнхий шүүгчийн захирамж 4 гарсан.
Үүнд:
2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн
"Шүүгчдийн зөвлөгөөн зарлах” тухай 18 дугаартай ерөнхий шүүгчийн захирамж
гарсан.
2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн
"Шүүгчдийн зөвлөгөөн зарлах” тухай 19 дугаартай ерөнхий шүүгчийн захирамж
гарсан.
2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн
"Шүүх хуралдаан даргалагчийн албажуулах тухай” 20 дугаартай ерөнхий шүүгчийн
захирамж гарсан.
2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн
"Ерөнхий шүүгчийг орлох шүүгчийг томилох тухай” 21 дугаартай ерөнхий шүүгчийн
захирамж гарсан.
Мөн хугацаанд тус шүүхээс шүүгчдийн
зөвлөгөөний тогтоол 2 гарсан. Үүнд:
2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн
"Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх” тухай 7 дугаартай шүүгчдийн
зөвлөгөөний тогтоол гарсан.
2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн
"Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэн санал хураалт явуулах” тухай 8
дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарсан.
"Н, ЭЙ, БИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах Захиргааны хэргийг хянан хэлэлцэх 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 08
дугаартай шүүхийн шийдвэр гарсан.
Иргэн В.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт
2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн "Шүүх хуралдаан товлон зарлах тухай” 62
дугаартай шүүгчийн захирамж гарсан.
Дээрхи ажиллагаануудыг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.