Дундговь аймаг дахь
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 16-20-ны
хугацаанд 5 албан бичиг ирсэн.
Үүнд:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 5
дугаар сарын 16-ны 03/546 тоот албан
бичиг ирүүлсэнийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч
Б.Сугиржавт танилцуулсан.
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Жавхлантөгсөөс 2016 оны 5 дугаар сарын 16-ны
өдрийн 19 тоот "Хариу тайлбар” ирүүлсэнийг шүүгч Л.Батбаатарт танилцуулсан.
Өмгөөлөгч С.Төмөрбаатараас 2016 оны
5 дугаар сарын 16-ны хүсэлт 1 хуудас баримт факсаар ирүүлсэнийг шүүгч Л.Батбаатарт
танилцуулсан.
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга
М.Жавхлантөгсөөс 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр "Нотлох баримт” 3 хуудас
баримт ирүүлсэнийг шүүгч Л.Батбаатарт танилцуулсан.
Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 5
дугаар сарын 17-ны өдрийн 2/118 тоот албан бичиг "нотлох баримт” шүүгч
В.Цэрэнрагчаад танилцуулсан.
Тус шүүхээс дээрх хугацаанд 1 албан
бичиг явуулсан. Үүнд:
Шүүгч В.Цэрэнрагчаагаас 2016 оны 5
дугаар сарын 17-ны өдрийн 63 дугаартай "шинжээчийн дүгнэлт ирүүлэх тухай” албан
бичиг явуулсан.
Иргэн Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй
Говь-Угтаал сумын Засаг дарга Ч.Энхцэцэгт холбогдох Захиргааны хэрэгт 2016 оны
5 дугаар сарын 16-ны өдрийн "Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 61 дугаартай
шүүгчийн захирамж гарсан.
Шүүхийн ерөнхий
зөвлөлийн даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 59 тоот тушаалаар
"Захиргааны эрх зүй”-н вакуум сургалтыг
"Баян дөхөм” сургалтын төвд зохион байгуулсан ба тус сургалтанд Дундговь
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн Ерөнхий шүүгч
Б.Сугиржав, шүүгч В.Цэрэнрагчаа, Л.Батбаатар нар 2016 оны 5 дугаар сарын
18-20-ны өдрүүдэд хамрагдлаа.