Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016 оны 5 сарын 18-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Уранчимэг " Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн шатанд шийдвэрлэх нь” сэдвээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Ерөнхий шүүгч Д.Уранчимэг 2015 онд дээрх сэдвээр МУИС-д магистрийн зэрэг хамгаалсан болно. Сургалтанд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад оролцлоо.