Дундговь аймаг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газар хамтран шүүгчийн туслахуудын хэргийн оролцогчтой харилцах харилцааны ур чадвар, хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлах ур чадварыг нэмэгдүүлэх, цаашид хэргийн оролцогчид эрх, үүргээ бүрэн ойлгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах нөхцлийг хангах, эрх, үүргээ бүрэн ойлгоогүйгээс шүүх хуралдааныг хойшлуулах зэрэг үндэслэл болдог нөхцлийг арилгах зорилгоор шүүхийн захиргааны ажилтнуудын дунд зохион байгуулсан " Хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлах ур чадвар” сэдэвт уралдааныг 2016 оны 5 сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Уралдаанд
Дундговь аймаг дахь Сум дундын эрүү,
иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд:
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан
шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Т.Дашцэрэн 1-р байрт,
Дундговь аймаг
дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн
туслах Н.Бат-Эрдэнэ 2-р байрт,
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан
шатны шүүхийн шүүгч туслах Г.Нямаа 3-р байрт тус тус шалгарч "Амжилтын батламж”,
дурсгалын зүйлээр шагнагдав.
Уралдаанд
идэвхи, санаачлага, амжилттай оролцсон шүүхийн захиргааны ажилтнууддаа ажлын
амжилт хүсье.
Дундговь аймаг дахь шүүхийн
Тамгын газар