Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж 2016 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Дундговь аймагт шинээр байгуулагдах Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамга, тэмдэг, хаягийг тухайн шүүхийн тамгын газрын даргад ШЕЗ-ийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан , аюулгүй байдал хариуцсан референт Б.Өлзий 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгч, давж заалдах шатны шүүхүүд байгуулагдах бэлтгэл ажилтай танилцлаа.
Мөн Дундговь аймаг дахь тахарын хэсгийн алба болон шүүхийн тамгын газрын " Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж, арга зүйгээр хангав.
Дундговь аймаг дахь шүүхийн
тамгын газар