Дундговь аймаг дахь
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 13-17-ны хугацаанд 3 албан бичиг ирсэн. Үүнд:
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2016 оны 6
дугаар сарын 14-ний өдөр "журмын төсөлд санал авах тухай” албан бичиг ирсэн.
2016 оны 6 дугаар сарын 14-нд Дундговь
аймгийн Үнэлгээний хорооны дарга Э.Одончимэгээс "хариу тайлбар” 14 хуудас
материал ирүүлсэнийг шүүгч Л.Батбаатарт танилцуулсан. Хариу тайлбарыг
Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд оруулсан.
Дундговь аймгийн Засаг даргын тамгын
газрын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2/758 тоот албан бичгээр "хариу
тайлбар” 6 хуудас баримт ирүүлсэнийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн
авч шүүгч Л.Батбаатарт танилцуулсан. Хариу тайлбарыг Захиргааны хэргийн бүртгэл
хяналтын нэгдсэн системд оруулсан.
Тус шүүхээс дээрх хугацаанд 4 албан
бичиг явуулсан. Үүнд:
Шүүгч Л.Батбаатараас 2016 оны 6
дугаар сарын 13-ны өдрийн "албан тоот хүргүүлэх тухай” 71 дугаартай албан бичиг
явуулсан.
Шүүгч Л.Батбаатараас 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "хариу тайлбар
ирүүлэх тухай” 72 дугаартай албан бичиг явуулсан.
Шүүгч В.Цэрэнрагчаагаас 2016 оны 6
дугаар сарын 15-ны өдрийн "хүсэлтийн хариу хүргүүлэх тухай” 72 дугаартай албан
бичиг явуулсан.
Шүүгч В.Цэрэнрагчаагаас 2016 оны 6
дугаар сарын 17-ны өдрийн "хэрэг хүргүүлэх тухай” 73 дугаартай албан бичиг
явуулсан.
Мөн хугацаанд тус шүүхээс шүүгчийн захирамж 1 гарсан. Үүнд:
Иргэн В.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн "Шүүх
хуралдаан хойшлуулах тухай” 71 дугаартай шүүгчийн захирамж гарсан.
Хөрхбулаг ХХК-ийн захирал
Н.Батбаярын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах захиргааны
хэрэгт 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаартай шүүгчийн захирамжийг
эс зөвшөөрч гуравдагч этгээд С.Дэжидээс гаргасан гомдлыг 2016 оны 6 дугаар
сарын 15-ны өдөр хүлээн авч 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 73 тоот албан
бичгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүллээ.