Дундговь
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 22-ноос 26-ны
өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 2 албан бичиг явуулсан. Мөн хугацаанд хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 2 албан бичиг ирснийг холбогдох хүмүүст
танилцуулсан.
-Иргэн
С.Угтахбаатарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга, хуралдаан даргалагчид холбогдох "Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх
тухай 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот, Анхдугаар хуралдааны дэг
шинэчлэн батлах тухай мөн өдрийн 02 тоот, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
даргаар сонгох тухай 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 03 тоот, аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай мөн өдрийн 04 тоот,
Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай мөн өдрийн 05 тоот” тогтоолуудыг тус
тус хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан
даргалагчаар Шүүгч В.Цэрэнрагчааг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгч захирамжаар
албажуулж, програмд оруулсан.
-Мөн
дээрх захиргааны хэргийн шүүх хуралдааныг урьдчилсан хэлэлцүүлгээр 2016 оны 9
дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, оролцогчдод
мэдэгдэв.
-Иргэн
Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, Говь-Угтаал сумын Засаг даргад холбогдох "Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг
даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 тоот захирамжийг хүчингүй
болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах,
нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай
захиргааны хэргийг хариуцагч Ч.Энхцэцэгийн "Шүүх хуралдаан хойшлуулах” тухай
хүсэлтээр 14 хоногоор хойшлуулж 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00
минутад хийхээр товлосон.
-Төв
аймаг дахь шүүхийн тамгын газрын нэхэмжлэлтэй, Төв аймгийн нийгмийн даатгалын
хэлтсийн улсын байцаагч О.Энхтуяа, С. Энхтунгалаг нарт холбогдох "Нийгмийн
даатгалын улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 50 тоот актын
холбогдох ажиллагсдад олгосон 2.160.000 төгрөгийн түлээ нүүрсний дэмжлэгт
ногдуулсан 453.600 төгрөгийн шимтгэл, 226.800 төгрөгийн алданги, нийт 680.400
төгрөгийн төлбөр холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагатай захиргааны
хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхланбаярын хяналтын журмаар
гаргасан гомдлыг хүлээн авч, хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны
хэргийн тэнхимд хүргүүлж, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээр
мөн илгээсэн.
-Иргэн
В.Нямсүрэнгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, хуралдаан
даргалагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг "Нэхэмжлэлийн бүрдүүлбэр
хангуулах”-аар хугацаа тогтоон буцаасан.