Дундговь
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 26-нөөс 9
дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай
холбоотой 1 албан
бичиг явуулсан. Мөн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 4
албан бичиг ирснийг холбогдох хүмүүст танилцуулсан.
-Шүүхийн ерөнхий
зөвлөлөөс Шүүхийн статистик мэдээллийн ШС-3, ШС-9, ШС-12 маягтуудыг Монгол
Улсын Үндэсний Статистикийн Хороогоор шинэчлэн батлуулахаар боловсруулж байгаа
тул санал авахаар ирүүлсэн албан бичигт холбогдох саналыг авч хүргүүлэв.
-Мөн Шүүхийн ерөнхий
зөвлөлийн хүний нөөцийн газраас Шүүхэд оюутан дадлагажуулах журмын төсөлд санал авахаар ирүүлсэн материалыг
шүүгч нарт танилцуулав.
-"Хөрх булаг” ХХК-ий
нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2014 оны 6
дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах
нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар шүүхийн шийдвэрээр
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
-Иргэн В.Нямсүрэнгийн
Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, хуралдаан даргалагчид
холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг "Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах”-аар хугацаа
тогтоон буцаасныг тогтоосон хугацаанд багтаан иргэн В.Нямсүрэнгийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржсүмбэрээс дахин нэхэмжлэл ирүүлсэн болно.