Дундговь
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 2-ноос 9
дүгээр сарын 9-ний өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай
холбоотой 3 албан
бичиг явуулсан. Мөн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 2
албан бичиг ирснийг холбогдох хүмүүст танилцуулсан.
Шүүхээс
явуулсан албан бичигт:
1.2016 оны 9 дүгээр сарын
6-ны өдөр В.Нямсүрэнгийн нэхэмжлэлээр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын
Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийн
хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, хариу тайлбар ирүүлэхийг шүүгч
Л.Батбаатарын 93 дугаар тоот албан бичгээр мэдэгдэв.
2.2016 оны 9 дүгээр сарын
7-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцийн газарт "Шүүхэд оюутан
дадлагажуулах журам”-ын төсөлд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 94 дүгээр тоот
албан бичгээр саналыг хүргүүлэв.
3.Шүүгч Л.Батбаатарын "Томилолтоор
ажиллах” тухай хүсэлтэд Ерөнхий шүүгч 95 дугаартай албан бичгээр хариу өгөв.
Шүүхэд ирүүлсэн албан
бичигт:
1.2016 оны 9 дүгээр сарын
2-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцийн газраас "Шүүхэд оюутан
дадлагажуулах журам”-ын төсөлд санал авахаар,
2.2016 оны 9 дүгээр сарын
8-ны өдөр Шүүхийн ёс зүйн хорооноос "Шүүгчдийн зөвлөгөөний” тухай 5/104 дүгээр
тоот албан бичиг,
3.2016 оны 9 дүгээр сарын
8-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас "Сэлгэх болон шилжин ажиллах
шүүгчид”-ийн судалгааг гаргах тухай хүсэлтийг 4/953 дугаар тоотоор тус тус ирүүллээ.
Мөн дараах ажлууд
хийгдэв. Үүнд:
-2016 оны 9 дүгээр сарын
6-ны өдөр Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, Говь-Угтаал сумын Засаг даргад
холбогдох 2015
оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг хууль бус болохыг
тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан
хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн
бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг
хянан шийдвэрлэв.
-2016 оны 8 дугаар сарын
31-ний өдөр В.Нямсүрэнгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,
хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2016 оны 9 дүгээр сарын
6-ны өдөр захиргааны хэрэг үүсгэлээ.