Дундговь
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 19-нөөс 9
дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай
холбоотой 6 албан бичиг явуулсан. Мөн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаатай холбоотой 11 албан бичиг ирснийг холбогдох хүмүүст танилцуулсан.
Шүүхэд ирүүлсэн албан
бичигт:
1.Иргэн Э, Х нарын
нэхэмжлэлтэй, Адаацаг сумын сонгуулийн хороонд холбогдох хэрэгт Дундговь
аймгийн Засаг даргын Тамгын газраас, Дундговь аймгийн сонгуулийн хорооноос, тус
аймгийн Монгол Ардын намын хяналтын хорооноос, Адаацаг сумын Монгол Ардын намын
даргаас тус тус нотлох баримт,
2.Иргэн Б-ийн
нэхэмжлэлтэй, Сайнцагаан сумын сонгуулийн хороонд холбогдох хэрэгт хариуцагчаас
хариу тайлбар, нотлох баримт,
3.Анхан шатны шүүгчдийн
зөвлөгөөний тооллогын төв комиссоос "Шүүхийн ёс зүйн хороо”-нд нэр дэвшүүлэх
санал хураалт явуулах товыг тогтоосон албан бичиг,
4.Иргэн М-ийн
нэхэмжлэлтэй, Адаацаг сумын сонгуулийн хороонд холбогдох хэрэгт хариуцагчаас
хариу тайлбар, нотлох баримт,
5.Иргэн Л-ийн
нэхэмжлэлтэй, Баянжаргалан сумын сонгуулийн хороонд холбогдох хэрэгт тус сумын
Засаг даргын Тамгын газраас, Дундговь аймгийн Монгол Ардын намын хяналтын
хорооноос тус тус нотлох баримт,
6.Иргэн Н-ийн
нэхэмжлэлтэй, Говь-Угтаал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэрэгт
хариуцагчаас хариу тайлбар тус тус ирүүлсэн байна.
Шүүхээс
явуулсан албан бичигт:
-Иргэн Э, Х нарын, мөн
иргэн Л-ийн нэхэмжлэлтэй хэргүүдэд холбогдох байгууллагуудаас нотлох баримт
шаардах тухай албан бичгүүдийг тоотоор хүргүүлэв.
Мөн дараах ажлууд хийгдэв. Үүнд:
-2016 оны 9 дүгээр
26-наас 29-ний өдрүүдэд шүүх хуралдаануудыг товлолоо.
-2016 оны 9 дүгээр сарын
22-ны өдөр "Шүүн таслах ажиллагааны 3 дугаар улирлын тайлан”-г Шүүхийн ерөнхий
зөвлөлд хүргүүллээ.