Дундговь
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 26-наас 9
дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай
холбоотой 3албан бичиг явуулсан. Мөн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаатай холбоотой 6 албан бичиг
ирснийг холбогдох хүмүүст танилцуулсан.
Шүүхэд ирүүлсэн албан
бичигт:
1.2016
оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Н-ийн нэхэмжлэлтэй хэрэгт, хариуцагчаас
хариу тайлбар,
2.Мөн
өдөр иргэн Л-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч Л-ээс тайлбар,
3.2016
оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс иргэн
Б-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нотлох баримт
4.2016
оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхий ерөнхий
зөвлөлийн даргын хамтарсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”,
"Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа
явуулах журам”,
5.2016
оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний
удирдлагын хэлтэсээс "Хэргийн хөдөлгөөний баримт”-нд санал авахаар,
6.2016
оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Э, Х нарын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаас
нотлох баримт,
7.Мөн
өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхий судалгаа, мэдээлэл, сургалтын
хүрээлэнгээс "Шүүн таслах ажиллагааны статистик мэдээ гаргах загвар”-т санал
авахаар тус тус албан бичгүүд ирүүлсэн байна.
Шүүхээс явуулсан албан бичигт:
1.Иргэн
Н-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох
баримт шаардав.
2.2016
оны 9 дүгээр сарын 27-ны өдөр "Х” ХХК-ийн нэхэмжлэлжтэй, Дундговь аймгийн Засаг
даргад холбогдох хэргийн шийдвэрт гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах
гомдлоор хэргийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд хүргүүлэв.
3.2016
оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн
анхан шатны шүүхээс ирүүлсэн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус
шүүх рүү буцаав.
Мөн дараах ажлууд хийгдэв. Үүнд:
-2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх
санал хураалтыг тус шүүхэд явуулав.
-2016 оны
9 дүгээр 26-ны өдөр иргэн Л-ийн нэхэмжлэлтэй хэргийг "Нэхэмжлэлийн шаардлагыг
бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэв.
-2016
оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б-ийн нэхэмжлэлтэй хэргийг "Нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэв.
-2016
оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн
нэхэмжлэлтэй хэргийг "Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”
шийдвэрлэв.