Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 3-наас 10 дугаар сарын 7-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 2 албан бичиг явуулсан. Энэ хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой албан бичиг ирээгүй болно.
Үүнд:
- Иргэн Э-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Г сумын Засаг даргад холбогдох хэргийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр,
- Иргэн Б-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн С сумын сонгуулийн хороонд холбогдох хэргийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус тус хүргүүлэв.