Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 3 албан бичиг явуулсан. Энэ хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой албан бичиг ирээгүй болно.
Үүнд:
- Иргэн М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн А сумын сонгуулийн хороонд холбогдох хэргийн шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр,
- Иргэн Л-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Б сумын сонгуулийн хороонд холбогдох хэргийн шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр,
- Иргэн У-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэргийн захирамжийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус тус хүргүүлэв.