Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн
анхан шатны шүүхийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу
шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,
хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх
зорилгоор "Алтан намрын алжаал тайлах явган” аялалыг 2016 оны 10 дугаар
сарын 21-ний өдөр зохион байгуулав.
Явган аялалын
хүрээнд олс таталт болон 2 төрлийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан бөгөөд
шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд амжилттай оролцож, хөгжөөнт тоглоомны
төрөлд шүүгч Г.Мөнхбат, шүүгчийн туслах Г.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн
дарга Б.Алтандөш нар тэргүүлэв.