Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газрын ажлын
төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн
анхан шатны шүүхтэй хамтран Дэрэн суманд
"Шүүхийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
зохион байгуулав.
Уг арга хэмжээний хүрээнд шүүхийн Тамгын газрын
дарга А.Лхагвасүрэн тус сумын иргэд, төрийн албан хаагчдад "Шүүхийн шинэтгэлийн үр дүн”,
" Шүүгчийн хараат бус байдал- нөлөөллийн мэдүүлэг”, "Шүүхийн иргэдийн
төлөөлөгч” сэдвээр мэдээлэл хийж, мэдээлэл лавлагааны албаны мэргэжилтэн
И.Түвшинжаргал шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч
ажиллав.
Эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа,
эвлэрүүлэн зуучлагчийн туслах
О.Мөнх-Оргил нар Дэрэн сумын Сум хөгжүүлэх сангаас гаргасан 11 өргөдлийн
дагуу "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт”-ыг тус суманд амжилттай зохион
байгуулав.
Дэрэн сумын удирдлага, иргэдээс тус
суманд нүүдэллэн ажиллаж шүүхийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж байгаад
талархал илэрхийлэв.
Дундговь аймаг дахь
Шүүхийн тамгын газар