Уг сэдвийн хүрээнд
сургалтанд оролцогчдод иргэний үндсэн эрх, үүрэг, иргэний эрх зүйн чадвар, чадамж, гэмт хэрэг,
ялын тухай ойлголт, захиргааны зөрчлийн
субъектын талаар мэдээлэл өгч, харилцан ярилцлага зохион байгуулав.
Сурагчдаас хөдөө суманд мотоцикль унаж явж болох
эсэх, хүлээх хариуцлага, бие даан хийх гэрээ, хэлцэл зэрэг сэдвийн хүрээнд
асуулт асууж, хариулт авлаа.
Сургалтанд Эрдэнэдалай суманд 300 гаруй, Адаацаг
суманд 50 гаруй багш, сургагч, эцэг, эхчүүд хамрагдлаа.
Сургалт зохион байгуулахад хамтран ажилласан сумдын засаг даргын тамгын газрын дарга, сургуулийн захирал, багш нарт талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Дундговь аймаг дахь
шүүхийн тамгын газар