Дундговь
аймаг дахь шүүхийн тамгын газрын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус
аймгийн төрийн байгууллагын албан хаагч, иргэдэд "Шүүхийн шинэтгэлийн үр дүн”-г
танилцуулах ажил үргэлжилсээр байна. Энэ ажлын хүрээнд Дундговь аймгийн Онцгой
байдлын газрын албан хаагчдад 2016 оны 11
сарын 22-ны өдөр "Шүүхийн
шинэтгэлийн үр дүн”, "Шүүгчийн хараат бус байдал - нөлөөллийн мэдүүлэг”,
"Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал” сэдвээр шүүхийн зохион байгуулалт
хариуцсан мэргэжилтэн Ж.Чимэддулам мэдээлэл хийлээ.
Тус
байгууллагын удирдлагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Дундговь аймгийн Эрүү,
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг "Хөдөлмөрийн
гэрээний тухай ойлголт”, " Шүүх харъяалан шийдвэрлэх хөдөлмөрийн маргаан”
сэдвээр сургалт зохион байгуулав.
Сургалтанд оролцогчдоос шүүхийн
харъяалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, нотлох баримт хэрхэн
гаргах, эвлэрүүлэн зуучлагчид хэрхэн хандах вэ зэрэг асуудлаар асуулт асуулж,
хариулт авлаа.
Дундговь аймаг дахь
шүүхийн тамгын газар