Монгол
Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дэх хэсэг, Монгол
Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан "Төрийн захиргааны
албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр Дундговь аймаг дахь шүүхийн байранд төрийн жинхэнэ албан
хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа явагдлаа.
Дундговь
аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: Монгол Улсын Үндсэн
хуулинд"Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх
бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд,
иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэж заасан байдаг. Төрийн жинхэнэ албан
хаагчийн тангараг өргөх энэ үйл ажиллагаа нь нэг ёсондоо төрдөө андгай тангараг
өргөж, амлалт өгч хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж буй хэрэг юм. Та бүхэн
өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллах нь ёстой. Та бүхнийг шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлж, шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм
хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, эрдэм
мэдлэг, авъяас чадвараа дайчлан, идэвхи санаачлагатай ажиллана гэдэгт
эргэлзэхгүй байна” гэж онцоллоо.
Дундговь аймаг дахь Сум
дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
С.Уянга, Дундговь аймаг дахь Захиргааны
хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтандөш, шүүхийн мэдээлэл лавлагааны албаны мэргэжилтэн
И.Түвшинжаргал нар "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм
чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ
үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага
хүлээнэ" хэмээн тангарагаа дуудаж, төрийнсүлдэндээ мэхийн ёсолж, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.
Тангараг өргөх ажиллагаанд тус шүүхийн нийт шүүгч,
шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.
Төрийн
жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, улс орон, ард түмнийхээ төлөө үнэнчээр
зүтгэх чин хүслээр дүүрэн байгаа шүүхийн захиргааны
ажилтнуудаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.