Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд
тусгагдсаны дагуу цахим архив үүсгэх ажлыг 2015 оны 6 дугаар сарын 8-ны 52
дугаартай Шүүхийн тамгын газрын даргын "Цахим архив үүсгэх” ажлын хэсэг
томилогдсоноор эхэлж, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны А/29 дугаартай "Цахим
архив үүсгэх ажлыг эрчимжүүлэх” ажлын хэсэгт шүүгчийн туслах, шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга, мэргэжилтэнүүдийг оролцуулан дотоод нөөц бололцоогоо ашиглан иргэний
хэргийн шүүхийн шийдвэр, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол,
давж заалдах шатны шүүхийн магадлал, Шүүхийн тамгын газрын даргын тушаал
зэргийг цахимжуулах ажлын явц 75 хувтай хийгдэж 2016 оны 10 сарын 24-нд ШЕЗ-өөс
өндөр хурдны скайнерийг түр хүлээн авч 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажиллан үлдсэн 25 хувийг
цахимжуулж дуусгалаа. Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газрын архивт
хадгалагдаж байгаа дараах эрх зүйн актуудыг цахим архив үүсгэлээ. Үүнд:
Эрүүгийн хэргийн 1973 он, 1981-2016 оны 3864 шийтгэх
тогтоолыг бүрэн цахим архивт орсон.
Захиргааны хэргийн 2004-2016 оны 110 шийдвэр бүрэн цахим
архивт орсон.
Шүүхийн
дарга, тамгын газрын даргын тушаал
1970-2016 оны 2419 тушаалыг бүрэн цахим архивт орсон.
Иргэний хэргийн шүүхийн 1970-2016 оны 13,997 шийдвэр бүрэн
цахим архивт орсон.
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1990 оноос
2013 оны нийт 529 магадлал бүрэн цахим
архивт орсон.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1990 оноос 2013 он дуустал нийт 853 магадлал зэрэг нийт 21,772 эрх зүйн актыг цахимд оруулаад
байна. Цахим архив үүсгэх ажлын явцад
ихэнх баримтын хавтас болон үдээсийг сольж, сэлбэн засах ажлыг хийсэн. Архивын баримтыг цахим болгосоноор архивт байгаа өнгөн хувийг физик, химийн
болон ашиглалтын гэмтлээс хамгаалах нь байнга ашиглах эрх зүйн баримт, бичгийн хувьд ач
холбогдолтой. Мөн мэдээллийн аюулгүй байдал талаас бүрэн бүтэн гүйцэд хамгаалагдсан.
Иргэдэд түргэн шуурхай үйлчлэх цаг хэмнэх давуу талтай ажил боллоо. Дундговь
аймаг дахь шүүхүүдийн шийдвэр, тогтоол, баримтууд цахим санд орсон учир иргэд
та бүхэн өөрт холбогдолтой баримтыг авахад манай байгууллага танд түргэн
шуурхай үйлчлэх болно.