"Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо”-ны Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болов.
Тус хуралдаанд Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын бүх ажилчид оролцсон бөгөөд олонхийн саналаар салбар зөвлөлийн менежерээр Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын А.Лхагвасүрэн, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Т.Дуламхүү, санхүүгийн ажилтнаар ня-бо Т.Батмөнх нарыг сонголоо.
Мөн энэ үеэр "Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо”-ны 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болсон ээлжит бус их хурлаар хэлэлцсэн асуудлыг танилцуулж, холбооны зорилго, чиг үүргийг сурталчилж, гишүүдийн бүртгэлийг шинэчлэн, батламж гардуулан гишүүнчлэлийг сэргээж, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөнд оруулах саналаа нэгтгэн Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбоо”-нд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.