Монгол Улс тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймагт хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Дундговь аймгийн хуулийн байгууллагуудын дунд спортын 4 төрөлт тэмцээн 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн газрын спорт зааланд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Дундговь
аймаг дахь хуулийн байгууллагуудын 6 баг тамирчидоролцсон бөгөөдтамирчид биллъяард, ширээний теннис, гар бөмбөг, сагсан
бөмбөгийн 4 төрлөөр өрсөлдлөө.
Уг тэмцээнд Дундговь аймаг
дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн хамт олон амжилттай оролцож , ширээний теннисний төрөлд
шүүгч Б.Сугиржав 2 дугаар байр, шүүгч Г.Мөнхбат 3 дугаар байр, гар бөмбөгийн тэмцээнд Г.Мөнхбат ахлагчтай холимог баг 3 дугаар байр, Г.Мөнхбат ахлагчтай сагсан
бөмбөгийн эрэгтэй баг 3 дугаар байр
эзлэж, багийн дүнгээр 3 дугаар байранд шалгарч тамирчид амжилттай оролцлоо.
Тэмцээнд идэвхитэй оролцсон
тамирчид, баг, тамирчдаа хөгжөөн дэмжсэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад
талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Дундговь аймаг дахь
Шүүхийн тамгын газар