Шүүхийн хүний нөөцийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 04/1233 тоот "Сургалт зохион байгуулах тухай” албан бичгийн дагуу шүүхийн тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудад тодорхой сэдвүүдээр сургалт зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд:
Боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Я.Цэнджав шүүхийн захиргааны ажилтнуудад "Монгол хэлний зөв бичих дүрэм”, "Монгол хэлний найруулга зүй”, "Журамласан 700 үг”, "Үг,өгүүлбэрийн алдааг засах дадлага ажил” сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтын хүрээнд тодорхой кес дээр ажиллаж үг өгүүлбэрийн алдаа, найруулгыг засч, найруулан бичихэд анхаарах асуудлыг тодорхойлов. Сургалтанд шүүхийн захиргааны ажилтнуудад идэвхитэй оролцож, цаашид найруулгын болон дүрмийн алдаа гаргахгүй ажиллах тал дээр өөрсдийгээ чадваржуулах тодорхой ажлуудыг хийх саналууд гаргаж, шүүхийн тамгын газрын 2017 оны сургалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр тогтов.