Дундговь
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 2-оос
1 дүгээр сарын 7-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай
холбоотой дараах ажиллагаанууд хийгдсэн.
Үүнд:
-2017 оны
01 дүгээр сарын 03-ны өдөр Д.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваад холбогдуулан
гаргасан "Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016
оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд
эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн
даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийг
хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, 3
дугаартай шүүгчийн захирамж гарсан.
-2017 оны
01 дүгээр сарын 05-ны өдөр М.Баянсангийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн
Сайнцагаан сумын Сонгуулийн хороо /Б.Оюунчимэг/-д холбогдох " Дундговь аймаг
дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны
өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016
оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0664 дугаар магадлал, Монгол Улсын Сонгуулийн
ерөнхий 2016 оны 698 тоотоор өгсөн шийдвэрийг хэрэгжүүлж, Сайнцагаан сумын
Мандал баг 9 дүгээр тойрогт явагдсан сонгуулийг хүчингүй болгож, тус тойрогт сумын
иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль дахин явуулахыг даалгах” тухай
нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, 5
дугаартай шүүгчийн захирамж гарсан.
-2017 оны
1 дүгээр сарын 04-ний өдөр Ерөнхий шүүгч
Б.Сугиржав 2 дугаартай шүүгчийн татгалзлыг хэрэгсэхгүй болгох тухай, Захиргааны хэргийн анхан шатны
шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн зарлах тухай 2017 оны 01 дүгээр сарын 04-ний
өдрийн 4 дугаартай ерөнхий шүүгчийн
захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны
өдрийн ерөнхий шүүгчийн 5 дугаартай
захирамж гарсан.
-2017 оны
1 дүгээр сарын 04-ний өдрийн ерөнхий шүүгч Б.Сугиржав 4 дугаартай шүүх
хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, 2017 оны 1 дүгээр сарын 05-ны
өдрийн 6 дугаартай шүүх хуралдааны хойшлуулах тухай захирамж гарсан.
-2017 оны
1 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар ерөнхий шүүгч болон тухайн шүүхийн шүүгчдийг татгалзан гаргах
тухай шүүгчдийн зөвлөгөөний
тогтоол, 2017 оны 1 дүгээр сарын 06-ны
өдрийг 3 дугаартай хэрэг нэхэмжлэл хүлээн авах, хуваарилах тухай шүүгчдийн
зөвлөгөөний тогтоол гарсан байна.
-2017 оны
1 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дугаартай
Шүүхийн ерөнхий зөвлөлд санал хүргүүлэх тухай албан тоот, 2017 оны 1 дүгээр
сарын 06-ны өдрийн Улсын дээд шүүхэд санал хүргүүлэх тухай 2
дугаартай албан тоот, 2017 оны 1 дүгээр сарын
06-ны өдөр Дундговь аймаг дахь
Цагдаагийн газарт хариу хүргүүлэх тухай 3 дугаартай албан тоот гарсан байна.
-2017 оны
1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Захиргааны хэргийн
анхан шатны шүүхэд 5 албан тоот ирсэнийг тухай бүрт нь хариу өгсөн байна.