Дундговь
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 9-өөс
1 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай
холбоотой дараах ажиллагаанууд хийгдсэн.
Үүнд:
-2017 оны
01 дүгээр сарын 09-ний өдөр Х.Болдбаатарын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Баянжаргалан
сумын Засаг дарга Г.Туяад холбогдох
"Баян жаргалан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/51 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,
ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах,
нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”
тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр захиргааны
хэрэг үүсгэж, 11 дугаартай шүүгчийн захирамж гарсан.
-2017 оны
1 дүгээр сарын 09-ний өдөр Ерөнхий шүүгч Б.Сугиржав 7 дугаартай шүүхийн
шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай, 2017
оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрх
залгамжлах тухай 8 дугаар шүүгчийн захирамж, 9,10 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах
тухай шүүгчийн захирамж гарсан. Захиргааны хэрэг бүртгэл хяналтын нэгдсэн
системд өдөрт нь бүртгэлээ.
-2017 оны
1 дүгээр сарын 09-ний өдөр 5,6 дугаартай
Шүүх хуралдааны даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамж гарсан
байна.
-2017 оны
1 дүгээр сарын 10-ны өдөр 4,5, 6,7,8,9 дугаартай
нотлох баримт гаргуулах тухай албан тоот, 10 дугаартай лавлагаа хүсэх тухай
албан тоот гаргаж холбогдох байгууллагад хүргүүллээ.
-2017 оны
1 дүгээр сарын 09-ний өдрөөс 1 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Захиргааны хэргийн
анхан шатны шүүхэд 2 хэргийн нотлох баримт ирснийг хүлээн авч хэрэгт хавсаргав.