Дундговь
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 16-аас
1 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай
холбоотой дараах ажиллагаанууд хийгдсэн.
Үүнд:
-2017 оны
1 дүгээр сарын 16-ны өдөр Ерөнхий шүүгч Б.Сугиржав 7 дугаартай шүүх хуралдаан
даргалагч томилох тухай шүүгчийн захирамж гарсан.
-2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 01
дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 12-17 хүртэл дугаартай шүүгчийн захирамж
гарсан. Захиргааны хэрэг бүртгэл хяналтын нэгдсэн системд өдөрт нь бүртгэлээ.
-2017 оны
1 дүгээр сарын 16-ны өдөр 11 дугаартай лавлагаа хүсэх тухай, 12 дугаартай
хүсэлт буцаан хүргүүлэх тухай, 13 дугаартай нотлох баримт гаргуулах тухай, 14
дугаартай нотлох баримт гаргуулах тухай, 15 дугаартай хариу тайлбар гаргуулах
тухай албан тоот гаргаж холбогдох
байгууллагад хүргүүллээ.
-2017 оны
1 дүгээр сарын 09-ний өдрөөс 1 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Захиргааны хэргийн
анхан шатны шүүхэд 7 хэргийн нотлох баримт ирснийг хүлээн авч хэрэгт хавсаргав.
-2017 оны
01 дүгээр сарын 16-ны өдөр С.Төмөрбаатар гэрч асуулгах тухай хүсэлт, 2017
оны 01 дүгээр сарын 19-ны өдөр
Д.Цэвэлмаа шүүх хуралдаан хойшлуулах
тухай хүсэлт, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр С.Төмөрбаатарын гэрч
асуулгах тухай хүсэлт ирүүлснийг холбогдох шүүгч нарт хүлээлгэн өгсөн.
-2017 оны
01 дүгээр сарын 16-ны өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 7 мэдэгдэх
хуудас бичиг хүргэгчээр хүргүүлсэн.