Дундговь
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 23-аас
1 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай
холбоотой дараах ажиллагаанууд хийгдсэн.
Үүнд:
2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй Дундговь
аймгийн засаг даргад холбогдох Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны
өдрийн 1/1430 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах
Өлзийт сумын Засаг даргаар томилуулах тухай нэхэмжлэл хүлээн авав.
-2017 оны
1 дүгээр сарын 23-ны өдөр Ерөнхий шүүгч Б.Сугиржав 8-9 дугаартай шүүх хуралдаан
даргалагч томилох тухай Ерөнхий шүүгчийн
захирамж гарсан.
-2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 01
дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 18-21 хүртэл дугаартай шүүгчийн захирамж
гарсан. Захиргааны хэрэг бүртгэл хяналтын нэгдсэн системд өдөрт нь бүртгэлээ.
-2017 оны
1 дүгээр сарын 23-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд нотлох баримт
гаргуулах тухай 4 албан тоот гаргаж холбогдох байгууллагад хүргүүллээ.
-2017 оны
1 дүгээр сарын 23-ны өдрөөс 1 дүгээр сарын 27-ны өдрүүдэд Захиргааны хэргийн
анхан шатны шүүхэд 6 хэргийн нотлох баримт ирснийг хүлээн авч хэрэгт хавсаргав.
-2017 оны
01 дүгээр сарын 23-ны өдөр Х.Энхбат гэрч асуулгах тухай хүсэлт, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Цэвэлмаа 2
нотлох баримт гаргуулах тухай хүсэлт,
2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай
хүсэлт ирүүлснийг холбогдох шүүгч нарт хүлээлгэн өгсөн.
-2017 оны
01 дүгээр сарын 23-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 7 мэдэгдэх
хуудас бичиг хүргэгчээр хүргүүлсэн.