Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын хамтран байгуулсан "2017 онд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын төлөвлөгөө”-ний дагуу тус аймаг дахь Онцгой байдлын газартай хамтран "Галын бэлтгэл” арга хэмжээг 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Онцгой байдлын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Н.Мөнхбаатарын "Аж ахуйн нэгж байгууллага болон обьектын гал түймрийн аюулгүй байдал” сургалтанд шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн албан хаагчид хамрагдаж, галын аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Арга
хэмжээ үргэлжлэх явцад Онцгой байдлын газар руу "Шүүхийн архивт гал гарлаа”
гэсэн дуудлагыг өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад Онцгой байдлын
албан хаагчид түргэн, шуурхай ажиллах ур чадвараа харуулан шүүхийн байранд
ажиллалаа.
"Галын
бэлтгэл” арга хэмжээний үеэр Дундговь аймаг дахь шүүхийн "Галын болон онцгой
байдалд ажиллах бүлгэм”-ийн гишүүд болон Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах
хэсгийн албан хаагчид галын хөөстэй харьцах, гал гарсан обьектыг унтраах бодит
сургуулилтыг зохион байгуулав.
Шүүх,
шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын төлөвлөгөөний дагуу "Галын бэлтгэл” арга
хэмжээг амжилттай зохион байгуулж, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх,
галын багажтай харьцах дадлага эзэмшүүлсэн Дундговь аймаг дахь Цагдаагийн
газар, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг, Дундговь аймаг дахь Онцгой
байдлын газрын ха[мт олонд
баярлаж, талархсанаа илэрхийлье.