Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны
шүүх, Шүүхийн залуучуудын зөвлөлтэй хамтран "Мөсний баяр-2017” шилжин явах
цомын төлөөх 4 төрөлт тэмцээнийг санаачлан зохион байгууллаа. Тус тэмцээнээр
шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын амралтын нэг өдрийг цэвэр агаарт, спортоор
өрсөлдөн өнгөрүүлэв.
"Буухиа гүйлт” тэмцээний төрөлд Дундговь аймаг дахь Сум
дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг,
"Олс таталт” тэмцээний төрөлд Дундговь аймаг дахь Сум дундын
иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг,
"Мөсний шагай” тэмцээний төрөлд Дундговь аймаг дахь Сум
дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг,
"Хоккей” тэмцээний төрөлд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн баг тус тус тэргүүллээ.
Тэмцээнд нийлбэр оноогоор Дундговь аймаг дахь Сум дундын иргэний
хэргийн анхан шатны шүүхийн баг тэргүүлэн "Шилжин явах цом”-ыг хүлээн авч, ирэх
оны "Мөсний баяр” тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.