Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тойм
1. Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар захирамжийг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Д.Мөнхзоригт холбогдох эрүүгийн 201612000171 тоот хэргийг 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Илтгэгч шүүгч: Р.Мөнх-Эрдэнэ
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
2. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7дугаар сарын 04-ний өдрийн 536 дугаар шийдвэртэй, ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Илтгэгч Ерөнхий шүүгч: Т.Бямбажав
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
3. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 139/ШШ2016/00374 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Я.Алтанхундагад холбогдох, гэм хорын хохиролд 35.686.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Илтгэгч шүүгч: Ц.Отгонцэцэг
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
4. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 139/ШШ2016/00381 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч "Зеускрафт” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч "Дарцагт говь” ХХК-нд хариуцагдах 23349001 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, "Зеускрафт” ХХК-иас эд хөрөнгийн үнэ 27500000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Илтгэгч шүүгч Ц.Отгонцэцэг
Шийдвэрлэсэн байдал: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв
Тойм бэлтгэсэн: Шүүх хуралдаан нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал