Дундговь
аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 20-оос
03 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай
холбоотой дараах ажиллагаанууд хийлээ.
Үүнд:
-2017 оны 02
дугаар сарын 24-ний өдөр Ж.Түмэндэлгэрийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг
даргын тамгын газрын даргад холбогдох "Дундговь аймгийн Засаг даргын тамгын
газрын даргын 2016.11.22-ны өдрийн Б/54 тоот тушаал хүчингүй болгуулах ажилд
эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал
болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хүлээн авав.
-С.Баянсангийн
нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хороонд холбогдох
хэргийг 6 дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн.
-Х.Энхбатын
нэхэмжлэлтэй Дэлгэрцогт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг 7
дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн.
-Шүүгчийн
43-51 дугаартай шүүгчийн захирамж тус тус гаргасан.
-Энэ хугацаанд
42-44 дугаартай албан тоотуудыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.
-Захиргааны
хэргийн анхан шатны шүүхэд 58-63 дугаартай нийт 6 албан бичиг ирсэнийг тухай
бүрт нь хариу өгч нотлох баримтыг хэргийн материалд хавсаргав.
-Захиргааны
хэргийн анхан шатны шүүхэд 16-21 дугаартай нийт 6 хүсэлт ирсэнийг тухай бүрт нь
холбогдох шүүгчид нь хүлээлгэж өгсөн.